сурагч багш гараас авах шинлэг судалгаа багш сурагчдын дунд явуулах хөгжөөнт тэмцээний талаар санал байвал сайн шүү найзан юу хийж байгаагаа одоо бичие.
энд тэндээс албан бичиг эрээд буцаагаад хариуг нь энгэж өгч байна даа.
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН ХЭВ ЖУРМЫГ ХАМГААЛАХ ТАСГЫН ДАРГА А.БИЛЭГСАЙХАН ТАНАА
1. Сургуулийнхаа сурагчдад танхайн гэмт хэрэг болон бусад хууль эрх зүйн талаарх мэдээллийг анги удирдсан багш нар тогтмол явуулж ажиллаа
2. 2009 оноос сургуулийн орчинд 16 обьектийг хянах камер тогтмол ажиллаж байгаа.
3. 2013-2014 оны хичээлийн жилд өөрийн сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хийж гүйцэтгэх ажлын санал:
- Сар болгоны 20-оос хойш цагдаагийн байгууллагтай хамтарч эргүүлд гарч байх
- Улирал нэг удаа цагдаагийн байгууллагатай хамтран сургалт сурталчилгаа хийж байх
- Сурагчдын дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ЭССЭ болон Дэвжээ тэмцээнийг явууулах хичээлийн жилд хоёр удаа зохиож байх
4. Хичээлийн жилийн эхэнд эцэг,эхийн нэгдсэн хурал хийж сургууль,эцэг эх,багш сурагчийн дөрвөлсөн гэрээ байгуулаж үр дүнг сар бүр тооцон ажиллаж байна.
5. Сургууль дээр багш Н.Пүрэвсүрэнгээр удирдуулсан өсвөрийн цагдаа бүлгийг ажилуулж бүлгийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу тогтмол явагдаж байна. Үүний нэг ажил нь сургуулийн ойр орчимд эргүүлд гарч байна. Эргүүлийн хуваарийг хавсаргав.
6. Сургуулийн аюулгүй орчны зураглалыг гаргав.Сургуулийн баруун талын барилгын нохойд нэг ажилчин,хоёр хүүхэд уруулсан. Зүүн талын нарийн гудманд нохой тааралдаж айлгах тохиолдол байнга гардаг. Сургуулийн хойд талын онгорхой гражид хүүхдүүд зодолдох тохиолдол гарч байна.
7. Өөрийн сургуулийн хойд эцэгтэй сурагчдын судалгаа болон хүчирхийлэлд өртсөн,өртөж болзошгүй, гэмт хэрэг зөрчилд холбогдож болзошгүй, интернет цахим тоглоом ихээр тоглодог хүүхдүүдийн судалгааг тус тус гаргаж, Цагдаагийн байгууллагтай хамтарч хүүхдийг гэмт хэрэгт өртөж хохирох, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс дээрх арга хэмжээг зохион байгуулж ажиллаа.Интернет цахим тоглоом ихээр тоглодог хүүхдүүдийн судалгааг хавсаргав.
Хойд эцэгтэй сурагчдын судалгааг хавсаргав.
Тайлан гаргасан МСҮТ-ийн Нийгмийн ажилтан Б.Пүрэвдорж
Бас жаахан байж байгаад уралдаан тэмцээний удирдамж гаргах гээд хэцүү байгаа дөнгөж нийгмийн ажилтанаар ажиллаж байгаа дүү нартаа үүнийг
ШИНЭ ЖИЛИЙН СҮЛД МОДНЫ НААДМЫН УДИРДАМЖ
Нэг: Зорилго: Хуучин оноо үдэж шинэ онтойгоо золгох баярыг ёслол хүндэтгэлтэйгээр тэмдэглэх, суралцагчид, багш ажилчид, түншлэгчид, эцэг эхчүүдэд урам зориг , баяр баясгалан өгөх, урамшуулахад оршино.
Хоёр: Хамрах хүрээ. Багш, ажилчид болон сурагч, эцэг эхчүүд, түншлэгчид
Гурав: Хугацаа: 2013 оны 12 сарын 24-30
Баярын үйл ажиллагаа:
- Захирал үг хэлж нээнэ
- Оны шилдгүүдийг тодруулж, шагнаж урамшуулна
- Намрын спартакиадын болон урлагийн үзлэгийн шагналыг гардуулна
- Сургуулийн аваргын шагналыг гардуулна
- Шинэ жилийн баярын тоглолт
- Баярын цэнгүүн
Тавигдах шаардлага:
- Ангиуд шинэ жилийн баярын тоглолтыг үзэх өдрөө цагаа сайн баримталж, гоёлын хувцастай байна
- Анги удирдсан багш нар ангиа зохион байгуулж баярын тоглолтыг үзнэ
тушаал төлөвлөх
Ажлын хэсэг томилох тухай
Шинэ жилийг тэмдэглэхтэй холбогдуулан ТУШААХ нь:
Нэг. Шинэ жилийн баяр наадмыг оюутан сурагчид, багш, ажилчид, эцэг эх, түншлэгчдийн хүрээнд зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүтэй байгуулсугай.
Хэсгийн ахлагч: нийгмийн ажилтан Б.Пүрэвдорж
Гишүүд: Соёлын ажилтан/
/СО менежер/
гэх мэт
Хоёр. Шинэ жилийн баяр наадмыг шинэлэг өвөрмөц байдлаар, урлаг соёлын өндөр түвшинд зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосугай.
Гурав.Ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан илүү цаг бичиж олгохыг Нийгмийн ажилтан /Б.Пүрэвдорж /, санхүү маркетингийн албаны дарга // нарт зөвшөөрсүгэй.
сургуулийн аврагын удирдажм жишээ:
СУРГУУЛИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Нэг: Зорилго
Сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх,анги хамт олныг багаар ажиллуулах,шилдэг баг хамт олныг шалгаруулах.
Хоёр: Хамрах хүрээ
Гурав: Тэмцээнд оролцох багийн бүрэлдэхүүн
Тэмцээнд нэг ангиас 7-н тамирчинтай эрэгтэй 1, эмэгтэй нэг баг оролцно.Ангийн сурагчдын тоо 4 доош бүрэлдэхүүнтэй ангиудыг нэгтгэж тэмцээнд оролцуулах тул техникийн зөвлөгөнөөс өмнө биеийн тамирын багш нартай уулзаж анги хуваарьлалтаа авна уу.
Дөрөв: Тэмцээн явагдах хугацаа байр талбай
Тэмцээн 2013 оны 12-р сарын 7. Өглөө 09:00 цагт спорт зааланд болно.
Техникийн зөвлөгөөн 12р сарын 05-ны 14:30 цаг болно.
Тав: Шалгуур үзүүлэлт
- Баг бүр хувцас жигдэрсэн байх
- Хөгжөөн дэмжигчидтэй байх
- Номертой байх
- Ангийн ирц бүрэн байх
- Баг бүр 7 гишүүнтэй байх.
- Анги удирдсан багш нар идэвхитэй оролцоно
Шагнал урамшуулал:
1-р байр өргөмжлөл,алтан медаль
2-р байр өргөмжлөл, алтан медаль
3-р байр өргөмжлөл, алтан медаль
анх блог бичэх хэцүү юм байна.
